Д.Ганбатыг УИХ-ын даргын зөвлөлөөс хасаж, О.Цогтгэрэлийг нэмжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 01

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулж, О.Цогтгэрэлийг дэмжсэн. Хариуд нь Д.Ганбат эсэргүүцэх бичиг УИХ-ын даргад өргөн барьсан ч О.Цогтгэрэл нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих нөхцөлтэйгөөр бүлгийн даргын суудлаа авсан юм. 

Энэ үед Д.Ганбат, С.Эрдэнэ нар О.Цогтгэрэл, С.Одонтуяа нарын гишүүдийг намаас хөөж байгаагаа мэдэгдсэн ч өнөөх гишүүд нь С.Эрдэнэ биднийг намаас хөөх хэмжээний хүн биш гэсэн хариултыг өгч буй. Үүний дараа бүлгийн даргын өрөөгөө суллаж өгөхгүй гэж гүрийсэн ч Төрийн тусгай албан хаагчид өрөөг нь лацдан, Д.Ганбатыг оруулахыг хориглосон билээ. Өрөө ч үгүй, бүлэг ч үгүй хоцорсон Д.Ганбатын нэрийг  УИХ-ын даргын зөвлөлөөс хасаж, О.Цогтгэрэлийг нэмсэн байна.  

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.104.2) 2022 оны 09 сарын 02

Хуульгүй, дүрэмгүй АН, Эрдэнээс болж байгаа юм, Эрдэнийн балаг дуусахгүйнээ

0  |  0
Зочин(64.119.25.140) 2022 оны 09 сарын 01

АН бүр нүд анилаа яанадаа

0  |  0
Занданшатар (176.166.205.186) 2022 оны 09 сарын 01

Ганбат аа аятайхан л байгаарай даа. Нөхдүүдийнхээ араас дээлээ нөмрөх гээд л байна аа даа. Хүний үгээр амьдрахаа больсон нь дээр байх шүү. Мөрөн дээр чинь толгой байгаа биз.

0  |  0
зочин(202.21.104.2) 2022 оны 09 сарын 01

Д.Ганбат АН-ын бүлгийн дарга биш, Цогтгэрэл сонгогдсон юм чинь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүнд Цогтгэрэлийг оруулах нь зөв, энэнд чинь Занданшатар яагаад буруутай болдог юм бэ. Хуулиа унш

2  |  0
Зочин(192.82.88.126) 2022 оны 09 сарын 02

Ганбатгүйгээр УИХ-ын даргын зөвлөл байж таарахгүй ээ. Ганбатыг нэмж оруул.

0  |  3
төмөр(192.82.76.143) 2022 оны 09 сарын 02

занданшатар архичин завхай дээрээ тэнэг новш юмаа.удахгүй чиний ямар байхыг ард түмэн харнаа

0  |  3
Top