ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 04

Аргын тооллын 9 сарын 4, Адъяа гараг. Билгийн тооллын 8

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААН БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нас уртасна.
  • Наран ургах, шингэх: 06.14-19.29
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Ус

 

Эрхтэний тэнгэрт одтой, цагаан бич өдөр. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top