О.Цогтгэрэл АН-ын гишүүдээ хэлэлцүүлэгт урьж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 03

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2022/9/5-ны Даваа гаригийн 11:00 цагт Төрийн ордны Их эзэн Чингис танхимд “ЦУГТАА ХЭЛЭЛЦЬЕ” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт Ардчилсан намын жирийн гишүүд, ҮБХ-ны гишүүд, үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүд, ардчиллыг талархан дэмждэг иргэн та УИХ дахь АН-ын бүлэгтэй хэрхэн хамтран ажиллах вэ? сэдэвт зөвлөлдөх уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ардчилал, Ардчилсан нам сорилтонд оршин буй энэ үед иргэн таны оролцоо нэн чухал гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл онцлов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.180.135) 2022 оны 09 сарын 04

Хүзүүгүй хүн, бах мэлхий тэргүүтнүүд ирж оролцох уу? АН яг нэгдэж харагдаач. Тусдаа л нам болсон нь дээр дээ.

0  |  0
Top