О.Цогтгэрэл, С.Одонтуяа нар АН-ын гишүүдээ хэлэлцүүлэгт урьж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл санаачилж, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нарын бусад гишүүн хамтран “Цугтаа хэлэлцье” зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Уулзалтад Ардчилсан намын 130 орчим гишүүн, дэмжигчид оролцох бөгөөд тэдний санал бодлоо хуваалцаж бодлого үйл ажиллагаандаа тусгах зорилготой юм. Ардчилсан намын бүлэг УИХ-ын намрын чуулган эхэлтэл чөлөөт уулзалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа .

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top