УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл санаачилж, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нарын бусад гишүүн хамтран “Цугтаа хэлэлцье” зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийг УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар саяхан томилогдсон С.Эрдэнэболд удирдаж байна.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хэлэлцүүлгийн эхэнд дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Бид хоёр жил бие бие рүүгээ ус, шороо цацаж ханалаа. Намаа нэгтгэж, бүлгээ хүчтэй байлгаж, 2024 онд хэрхэн эв нэгдэлтэй орох вэ гэдэг ажил хэргийн уулзалт хийнэ. О.Цогтгэрэл, М.Тулгат хоёр намын даргад нэр дэвшсэн. Энэ хоёр хүнийг улс орон даяар шүүмжилж ярьсаар байгаад Дээд шүүх дээр бүртгээгүй. Д.Ганбатыг болохгүй байна гэдэг шүүмжлэл өрнөсөн. Би УИХ-ын дэд даргын хувьд бүх бүлгийн хуралд суудаг байсан.
Бүлгийн даргын асуудал Үндсэн хуулийн цэцэд очсон. Цэцээс дахин намын бүлгийн даргыг хоёр жил гацаах бололцоо үүснэ гэхээс эмээж байна. Ямар ч байсан О.Цогтгэрэл нь сайн байна уу, муу байна уу хамаагүй бүлгийн дарга болгосон. Энэ хүн сайн муу ажиллах нь өөрөөс нь хамаарна. Ийм эгзэгтэй үед 13 хүнээ чиглүүлээд, тамга тэмдэгнийхээ учрыг олоод, шүүхээр яваад байлгүй ажлаа хийгээсэй гэж хүсэж байна.
Би тэр энэ гэхгүйгээр хоёр талаасаа нэгдэх уриалга гаргасан. Ирэх жилүүдэд эдийн засаг маш хүндэрнэ. Зөвхөн Монгол Улсын биш, дэлхийн эдийн засаг хүндэрч дайн дажин өлсгөлөн гэдэг аюултай зүйл тулгарах гэж байна. Би бол улстөр хийнэ гэдэг нэг нэгнээ давах биш улс орноо хөгжүүлэх нь чухал гэж үздэг.
Намын даргаа яах вэ, намын бүтцээ яах вэ гэдэг асуудлаа бүгдээрээ ярьж шийдье. Засгийн газрын асуудлыг бүлгийн 10 гишүүн яриад тарсан. Ерөнхий сайд өөрөө орж ирээд танилцуулна гэхэд тав зургуулаа яриад яах вэ гээд больсон. Бид 2,3 суудал аваад засагт орсон ч, ороогүй ч ялаагүй гэж үзсэн" гэлээ.
Сэтгэгдэл ( 13 )
Та бол чадвартай хүн. Тэр боловсрол чадвар потенциалаа улс эх орны төлөө зарцуулахад чадвартай л намд байсан нь дээр. Чадварлаг хэдээ дагуулаад МАН.д орчихооч гуйж байна
Яг өгч харагдаач. АН гэж одоо байдаг юмуу
2 туулай хөөсөн хүн юучгүй хоцордог!
Амаар шударга ёс яриад, үйлдэл нь хуйвалдаанаар эрх мэдэлд хүрдэг туршлагатай адгийн эмэгтэй бна. АН, МАН 2-т зэрэг хөл гараа шургуулсан ичих зовохгүйгээр хэлээд явдаг улс төрийн завхай эм байна.
Ene avgai ene namaa 2 huvaagaad baigaa battulga elbegdorjiin gar hul bolson baasanhuu ganbaatar tsogtgerel munhjargal tulgat zereg hogiin shaaruud ta nar suraggui zailaad shine zaluu uy garch irj chadval AN serene busdaar ta nar baigaa tsagt ergeel manan mafiihnii l tsuglaralt bolno
яг зөв шүү
Сонгууль болоход 1 жил гаран үлдлээ дурны хонгионууд вэ нэгдээд дараагийн сонгуульдаа бэлдээч
Тэнэг хүмүүс бас сайдын суудалд санаатай
НАМынхаа эрх ашиг хувийнхаа эрх ашиг л ярьж хөөцөлддөг. Улс иргэд ээ дараагын асуудалд оруулдаг Эр ЭМ гүй улс төрч гэсэн шившгүүд ээ!!!
Хм
Goodison bn .......dur eznee golohfui gej unen ym daaaa..kkkkk
Шал худлаа шаадаг эм бэ
Арчаагаа алдсан АН- д суудал өгөөгүй. Хоосон горьдсоор хорвоог дуусгах...