Х.Нямбаатар: Түгжрэлийг ДУГААР ХЯЗГААРЛААД шийдэхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.09.05/ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Түгжрэл гэдэг бол зөвхөн импортын машиныг хориглох, дугаар хязгаарлаад шийдэгдэхгүй. Улаанбаатар хотыг анх 80 гаруй мянган авто машинтай байна гэж тооцож, төлөвлөсөн байдаг. Өнөөдөр хотод 600-615 мянган авто машин хөдөлгөөнд оролцож байна. Түгжрэлийг олон ажлын зохицлоор шийдэх ёстой. Улаанбаатараас хөдөө, орон нутагт шилжин суурьших нөхцөлийг төрөөс хийж өгөх ёстой. Нийслэлийн ИТХ дээр нэр бүхий төлөөлөгч нар тогтоолын төсөл боловсруулж байгаа гэж сонссон. Буруу талдаа жолооны хүрдтэй авто машиныг он зааж хөдөлгөөнд оролцуулахгүй байх асуудлыг санал асуулгаар шийдэх төсөл гэж сонссон. Тэр болтол бид тойрог хурдны зам метро зэрэг цогц арга хэмжээг авах хүртэл иргэд, олон нийтээр шийдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.65.200) 2022 оны 09 сарын 06

Монгол Улсын иргэд улсдаа хаана амьдарч ажиллах эрхтэй, мөн буруу рулвтэй машиныг хориглох, дугаар хязгаарлах гэсэн зөвхөн тард түмнийхээ эрх ашгийг зөрчсөн л өчүүхэн шийдвэр гаргахаа болих хэрэгтэй, Нямбаатар сайд зөв хэлсэн байна. давхар зам, метро гэх мэт алсын хараатай шийдвэр гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэйшдээ. Жил бүр л түгжрэл бууруулах нэрээр хэдэн зуун тэрбум төгрөг иддэгээ болиод одоо ажил хэрэг болгооч үнэхээр замын түгжрээ гамшигийн хэмжээнд очоод байна

0  |  0
зочин(66.181.160.31) 2022 оны 09 сарын 05

Хотод явж байгаа нийт машины бараг 10% нь хотын дугаар авсан хөдөөний машин байгаа гэхэд бараг худлаа болохгүй байх. Энийгээ цэгцлээд орон нутгийн машиныг цэгцлэх хэрэгтэй. Татвар аваад эхэлбэл хотод ирж осол гаргаж түгжрэл үүсгэх, халтуур хийж түгжрэл үүсгэх нь эрс багасах байх.

0  |  0
6(192.82.74.163) 2022 оны 09 сарын 05

Юм юманд савсагнахгүй, попрохгүй байж чаддаггүй нөхөр шүү

0  |  0
Top