С.Одонтуяа: АН-д эвлэлдэн нэгдэж, ардчиллыг хамгаалах ганц л зам бий!

Админ | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл санаачилж, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нарын бусад гишүүн хамтран “Цугтаа хэлэлцье” зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар саяхан томилогдсон С.Эрдэнэболд удирдаж байна. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хэлэлцүүлгийн эхэнд дараах байр суурийг илэрхийллээ. 


Тэрбээр "Бид хоёр жил бие бие рүүгээ ус, шороо цацаж ханалаа. Намаа нэгтгэж, бүлгээ хүчтэй байлгаж, 2024 онд хэрхэн эв нэгдэлтэй орох вэ гэдэг ажил хэргийн уулзалт хийнэ. О.Цогтгэрэл, М.Тулгат хоёр намын даргад нэр дэвшсэн. Энэ хоёр хүнийг улс орон даяар шүүмжилж ярьсаар байгаад Дээд шүүх дээр бүртгээгүй. Д.Ганбатыг болохгүй байна гэдэг шүүмжлэл өрнөсөн. Би УИХ-ын дэд даргын хувьд бүх бүлгийн хуралд суудаг байсан.

Бүлгийн даргын асуудал Үндсэн хуулийн цэцэд очсон. Цэцээс дахин намын бүлгийн даргыг хоёр жил гацаах бололцоо үүснэ гэхээс эмээж байна. Ямар ч байсан О.Цогтгэрэл нь сайн байна уу, муу байна уу хамаагүй бүлгийн дарга болгосон. Энэ хүн сайн муу ажиллах нь өөрөөс нь хамаарна. Ийм эгзэгтэй үед 13 хүнээ чиглүүлээд, тамга тэмдэгнийхээ учрыг олоод, шүүхээр яваад байлгүй ажлаа хийгээсэй гэж хүсэж байна.

Би тэр энэ гэхгүйгээр хоёр талаасаа нэгдэх уриалга гаргасан. Ирэх жилүүдэд эдийн засаг маш хүндэрнэ. Зөвхөн Монгол Улсын биш, дэлхийн эдийн засаг хүндэрч дайн дажин өлсгөлөн гэдэг аюултай зүйл тулгарах гэж байна. Би бол улстөр хийнэ гэдэг нэг нэгнээ давах биш улс орноо хөгжүүлэх нь чухал гэж үздэг. Ардчилсан намд эвлэлдэн нэгдэж, ардчиллыг хамгаалах ганц л зам бий!

Намын даргаа яах вэ, намын бүтцээ яах вэ гэдэг асуудлаа бүгдээрээ ярьж шийдье. Засгийн газрын асуудлыг бүлгийн 10 гишүүн яриад тарсан. Ерөнхий сайд өөрөө орж ирээд танилцуулна гэхэд тав зургуулаа яриад яах вэ гээд больсон. Бид 2,3 суудал аваад засагт орсон ч, ороогүй ч ялаагүй гэж үзсэн" гэлээ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.137.181) 2022 оны 09 сарын 06

Ardchilalaa hamgaaliya gej hudlaa showdaj turd garsan hogijn abgai uuruu bayajihaas uur yu giiguulsiin estoi hudlaa showchin

0  |  0
орхон(66.181.160.125) 2022 оны 09 сарын 06

баахан хулгайч нараа эвлэлд гээд л

1  |  0
zochin(49.105.76.81) 2022 оны 09 сарын 06

Mgl chuud min ee ene avgai olon jil ene alband ajil san yag yu hj buteesen yum bol namaig jaahan bhad bsan odoo herne buteej burduulsen yum iig olj harsangui unegui nam yarj ardtumen.r tejeegej zunj bga hun thachaa yasan erh medel erhem suudald durtai dontoi avgai be buteej burduulsen bol demjeh yumsan daanch alga emee tetgevert garj zaigaa tavj ug

2  |  0
Top