С.Одонтуяа: Нэгнээ УГТАН АЛХАЦГААЯ, найр тавих нь эвийн эхлэл

Админ | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

УИХ-ын дэд дарга, Ардчилсан намын гишүүн С.Одонтуяагийн намын нөхдөдөө хандсан уриалгыг хүргэе.


Журмын олон нөхөд өө, Ардчилагчид аа

Сүүлийн хоёр жилийн туршид намын эв нэгдлийг хангах, итгэлцэл ойлголцолыг бэхжүүлэхийн төлөө явж буй хүний хувьд Та бүхэнд хандан энэхүү уриалгыг хүргүүлж байна. Энэ хугацаанд эвлэрүүлэх гэж хичээсэн, оролдсоныхоо төлөө сайн, муу үг их сонслоо. Хардалт сэрдэлтэд ч их өртлөө.

Тэр болгоныг ардаа орхин, намын эв нэгдлийн төлөөх хүчин чармайлтаа нийт нэгэн сэтгэлээр дуусгаж, хагарал, маргаанд яг одоо  цэг тавих хэрэгтэй байна. Нэгнээ буруутган муйхарлан, зөрүүдлэх биш харилцан буулт хийж, байр сууриа ойртуулснаар эхэлдэг. Үүнтэй маргах хүн байхгүй биз ээ.   Хэрэв талууд эвлэрэхэд шаардлагатай ямарваа  санал, санаачилга гаргах, холбоос, гүүр хэрэгтэй бол би, бид үүнд бэлэн байна.

“Нээлттэй ардчилал” клубын залуус “Их зөвшилцөл”-ийг хэрэгжүүлэхийг уриалсаар байна. Бидэнд хоёрдогч, гуравдагч зам гэж байхгүй. Эвлэлдэн нэгдэж, ардчиллыг хамгаалах ганц л зам бий. Үндэсний эрх ашиг, улс орны хөгжлийн шаардлага биднээс эв нэгдэл, үсрэнгүй хөгжлийн төлөөх далайцтай бодлого, хариуцлагыг нэхэж байна.

Өнгөрсөн хугацаанд 2 хуваагдаж ардчиллын лидерүүдрүүгээ шороо цацалцаж, өөр хоорондоо захиалгат хар пи-ар явуулснаа улс төр хийлээ гэж ойлговол том эндүүрэл. Бүтэн нэртэй ч хүн үлдсэнгүй.

Улсын хөгжлийн төлөө л улс төр оршдог. Үндэсний эрх ашгийн төлөө л улс төрждөг байх ёстой. Улс төр дэх бурууг хатуу шүүмжилж анхааруулах, бүр тэмцэх ёстой. Зөвийг дэмжиж, уухайлан түгээх ёстой.

Бид цаг үеийнхээ дуудлага, шаардлагад нийцэж эс чадваас улс төрийн тавцангаас арчигдан, монголын ардчилал алсран одоход ойрхон байгааг намын гишүүн, дэмжигч бүр ухамсарлан эвийг эрхэмлэн, нэгдлийг бүтээхийг би уриалж байна. Бас шаардаж байна.

Амьдран буй цаг үе, гадаад нөхцөл байдал маань Монголчууд хоорондоо тэрсэлдэх, хагаралдан зөрчилдөх бус нэгдмэл улс гэдгээ ухамсарлан нэгэн зорилгын дор байхыг хэзээ хэзээнээс илүү шаардаж байна. Учир иймд журмын олон нөхөд өө, эвийн төлөө нэгнээ угтан алхацгаая. Эв саналаа нэггэвээс хүрэхгүй газар, чадахгүй зүйл үгүй болох биз ээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.137.77) 2022 оны 09 сарын 09

Hoshin shog

0  |  0
zochin(49.105.76.224) 2022 оны 09 сарын 09

neeh eh orondoo hairtai durtai bolson kk kk\n ene yadaj mgl ardtumen tuluu mudun jorlond anhaar l tavsan bol ene hen bilee gehsen daanch ene olon jil yu hj buteesen be odoo ter ulger ee huduu heer uul maland muurdu

2  |  0
Top