Канадын Global News Украинаас дүрвэж ирсэн дөрвөн хүүхэдтэй гэр бүлийн талаар сурвалжилга хийжээ.
Оросын тусгай ажиллагааны улмаас Самбороос Канад руу дүрвэж ирсэн уг гэр бүл Канадад өртөг өндөртэй амьдралтай нүүр тулгарсан байна.
Тавдугаар сард Саскачеван мужид суурьшсан тэдний гэр бүл өртөг өндөр газарт ирснээ мэдээд мөнгө олохын тулд бүхий л хүч чадлаараа хичээж байгаа гэнэ. Канадад амьдрал тэдний бодсоноос өртөг өндөртэй байжээ.
Дөрвөн хүүхэдтэй хосууд “Украинд байр хөлслөхөд илүү хямд. Хоол хүнс, хувцас, бүх зүйл хямд. Иймээс бидний амьдралд өөрчлөлт гарсан” хэмээн Global News-д ярьсан байна.
Түүнчлэн The Guardian сонин Украины 50 мянга гаруй дүрвэгч Их Британид орох оронгүй үлдэх магадлалтай байгаа талаар мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
өөрсдөө хүссэн хохь нь