ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 11

Аргын тооллын 9 сарын 11, Адъяа гараг. Билгийн тооллын 16

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН НЭГ ЦАГААН УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.24-19.14
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Огторгуй

 

Могойг хүлэгч одтой, улаагчин туулай өдөр. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top