Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг бууруулахад ирэх онд 586 тэрбум төгрөг суулгаж, үр дүн хариуцлага нэхнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай өчигдөр /2022.09.13/ уулзлаа. Уулзалтаар “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагаа, дэлхий дахины геополитикийн асуудал, улс орны эдийн засгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан байна. Энэ жилээс Улсын төсвийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэсэн бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатанд ажиллаж буй эдгээр хүмүүсийн саналыг өчигдөр ийнхүү сонссон байна.

Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусган батлуулж, хэрэгжүүлж эхлээд буй юм. Энэ хүрээнд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, авто болон төмөр замаар холбох, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэх, аж үйлдвэрийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, ногоон хөгжил, төрийн бүтээмжийг сайжруулах бодлогын ажлууд хийгдэж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулгадаа дурдсан байна.

Мөн тэрбээр, Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллаж буйг тэмдэглээд “Шинэ сэргэлийн бодлого”-д хөдөө орон нутгийг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах бодлого тусгагдсаныг онцолжээ. Энэ оны улсын төсөвт түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг суулгасан бол ирэх оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана гээд үүний хариуд үр дүн, хариуцлага нэхнэ.

Нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд анхааруулсан байна. Уулзалтад оролцогчид “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бодлого, арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүсээд Улаанбаатар хотын түгжрэл, нийтийн тээвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт, алслагдсан хороодын хөгжил, хавтгайрсан халамж, боловсон хүчний асуудал зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлжээ. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажилласанд талархал илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэсгийн ахлагч нарын санал хүсэлтийг судалж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох сайд нарт даалгаад алслагдсан хороодын хөгжилд түлхүү анхаарахаа илэрхийлжээ. Мөн төрийн бодлогыг бодит ажил болгоход дунд, анхан шатны байгууллага, ажилчдын идэвх, оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг тэмдэглэн хэлсэн байна. “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж 2023 оны улсын төсвийн төсөлд санал авах уулзалтууд цаашид үргэлжлэх юм байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэддорж(124.158.68.201) 2022 оны 09 сарын 15

Түгжрэлд яасан их мөнгө төсөвлөж вэ Нэг жижгхэн үйлдвэр цех барих мөнгийг салхинд тавиад туух гэж байна.Генерал цэрэг болгоны саналыг авч байлдсан түүх сонсоогүй.Иргэд тэнэгтээ биш мэдээллийн цуглуулгагүй учир буруу зөрүү элдэв шаардлага тавьж байна. Үүнийг дагана гэвэл аюултай санаа авах юм байвал авч болно шийдвэрт нөлөөлж болохгүй

0  |  0
чимэддорж(124.158.68.201) 2022 оны 09 сарын 15

түгжрэлийг бууруулах ажил яг утааны асуудал шиг юм гарч ирлээ 400 тэрбумыг утаагүй болгоход зарцуулчихаад утаа нь улам хортой болоо биздээ Хүрэлсүх сэлэм эргүүлж утаа бол үндсэндээ алга болсон Түгжрэл бол амин чухал асуудал огт биш Хүрэлсүх дахиад сэлмээ ганц эргүүлээд хотын төвөөр нийтийн тээврээс бусдыг хориглочих.Баячууд дарга сайдын авгай хүүхдүүд дэлгүүр хэсч түгжрэл үүсгээд байна.Жирийн бидэнд огт падгүй асуудал

0  |  0
чимэддорж(124.158.68.201) 2022 оны 09 сарын 15

түгжрэлийг бууруулах ажил яг утааны асуудал шиг юм гарч ирлээ 400 тэрбумыг утаагүй болгоход зарцуулчихаад утаа нь улам хортой болоо биздээ Хүрэлсүх сэлэм эргүүлж утаа бол үндсэндээ алга болсон Түгжрэл бол амин чухал асуудал огт биш Хүрэлсүх дахиад сэлмээ ганц эргүүлээд хотын төвөөр нийтийн тээврээс бусдыг хориглочих.Баячууд дарга сайдын авгай хүүхдүүд дэлгүүр хэсч түгжрэл үүсгээд байна.Жирийн бидэнд огт падгүй асуудал

0  |  0
Ахмад настан(103.212.118.85) 2022 оны 09 сарын 15

С.баярын хийж бүтээн гэж байсанаар төмөр замыг нисэх онгоцны ойролцоо болгож одоогийн улаанбаатар хотын дундуур байгаа төмөр зөмыг ялаж налайх хонхороос толгойтыг холбосон түргэн тэрэг болгох нь ухаж тонхсон газар доогуур явсан метро явуулсан дээр байхаа.ямар гадны орон шиг хэдэн үуун сая хүн амтай биш шүү.ойролцоогоор улаанбаатарын нэг айлыг хоёр хүүхэдтэй гэж тооцож хөдөөнөөс орж ирж сууриших нь хоёр дахин их болно гэж үзэхэд хамгийн ойрхон хугацааны арга хэмжээ гэж бодож байна.

0  |  0
ИРГЭН (202.9.46.188) 2022 оны 09 сарын 14

ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАЖ ЧАДАХ Ч ҮГҮЙ , БУУРАХ Ч ҮГҮЙ , МЕТРОГОО БАРЬЖ ЭХЭЛ ӨӨР АРГА БАЙХГУЙ . БИТГИЙ БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ҮР ӨГӨӨЖГҮЙ ШАЛ ДЭМИЙ ЮМАНД ЗАРЦУУЛААД БАЙ.

1  |  0
Top