Э.Батшугар: Дэвшилтэд технологийг ашиглаж ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ боломжтой

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

УИХ-ын гишүүн Э.Батшугар өнөөдөр /2022.09.14/ авто замын түгжрэлийн асуудалд байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Түгжрэлийг шийдэх шийдэл ярихаасаа илүү хэрэгжүүлэх нь зөв. Дэвшилтэд технологийг ашиглаж богино хугацаанд түгжрэлийг бууруулах боломж бий. Замын гэрлүүдээ ухаалаг болгох ёстой. Оргил цагын үед түгжрэл яг яаж явч байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Ямар цаг үед аль гэрлээ ногоон, улаан байлгах вэ гэдгээ судалж, шийдэх хэрэгтэй. Энэ бол тэгш, сондгойгоор явуулахаас хамаагүй дээр шийдэл юм. Хамгийн том шийдэл бол Улаанбаатарт байгаа хүмүүсийг орон нутаг руу явуулж, бүсийн хөгжлөө хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж хөдөө, орон нутгийн хөгжлийн зөрүү арилна, хөгжинө" гэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баттөр(66.181.160.92) 2022 оны 09 сарын 14

Авто машиний пост машинийг бүх машинд суурилуулж асаалтын системтэй холбож зөвхөн машиний эзний картаар ажилладаг үүгээр дамжуулан бүх татвар торгууль төлбөрүүдээ авдаг ухаалаг техналоги нэвтрүүлэх хэрэгтэй Сингапур улсын туршлагийг мэдэж ирээгүй юм байхдаа

0  |  0
Top