“ОРОЛЦЪЁ, ТӨЛӨӨЛЬЕ” жендерийн эрх тэгш байдал Удирдах ажилтны хэлэлцүүлэг эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2007 онд жил бүрийн  есдүгээр сарын 15-ныг олон улсын Ардчиллын өдөр болгон тунхагласан. Олон улсын Ардчиллын энэ өдөр МАН-аас “ОРОЛЦЪЁ, ТӨЛӨӨЛЬЕ” жендэрийн эрх тэгш байдал Удирдах ажилтны хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.09.15/ зохион байгуулж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассемблей 70 дугаар чуулганаараа “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг баталснаар 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. Дэлхийн 46 улсад хэрэгжиж буй Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд манай улс 2016 онд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг батлан гаргасан.

Тогтвортой хөгжлийн зорилгын тав дахь “Жендэрийн эрх тэгш, байдлыг хангах” зорилгын хүрээнд МАН бүх шатанд жендэрийн эрх тэгш байдлыг ханган хэрэгжүүлэх, нэгдмэл орчныг бүрдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй нам байхад манлайлан ажиллах зорилгоор энэхүү “ОРОЛЦЪЁ, ТӨЛӨӨЛЬЕ” жендэрийн эрх тэгш байдал Удирдах ажилтны хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд МАН, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллага болон Монгол Улсад жендэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

Хэлэлцүүлгийг МАН-ын бүх шатны удирдах ажилтнуудынхаа хүрээнд цахим, танхим хосолсон хэлбэрээр техник технологийн дэвшлийг бүрэн ашиглан шинэлэг хэлбэрээр хийж байгаагаараа онцлог юм. Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн намын удирдах ажилтнууд цахимаар хэлэлцүүлэгт танхимтай шууд холбогдон оролцож санаа бодлоо чөлөөтэй солилцох боломжоор хангагдсан хэлэлцүүлэг нь нэг өдөр үргэлжилнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top