НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2007 онд жил бүрийн есдүгээр сарын 15-ныг олон улсын Ардчиллын өдөр болгон тунхагласан. Олон улсын Ардчиллын энэ өдөр МАН-аас “ОРОЛЦЪЁ, ТӨЛӨӨЛЬЕ” жендэрийн эрх тэгш байдал Удирдах ажилтны хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.09.15/ зохион байгуулж байна.
Энэ үеэр МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга "МАН хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй Социалдемократ үзэл баримтлалтай нам гэдгээ тунхаглан зарласан. Энэ хүрээнд Жендэрийн асуудал онцгой байр суурийг эзэлж байгаа. Тийм ч учраас өнөөдрийн Жендэрийн тэгш эрхийн удирдах ажилтны хэлэлцүүлгийг технологийн дэвшлийг ашиглаж цахим хэлбэрээр МАН-ын бүх шатны байгууллагуудад цахим хэлбэрээр зохион байгуулж байна" гэв.
Түүнчлэн "Жендерийн тэгш байдлын асуудал бол хүний эрхийн асуудал мөн. Өөрчлөгдөж байгаа эрин зуунд хүйсийн тэгш харилцааг хангаж чадсан улс илүү хөгжилтэй, сайхан амьдарч байна. Тиймээс бид энэ цаг үетэй хөл нийлүүлж алхах хэрэгтэй. Тиймээс ч хэлэлцүүлэг өрнүүлж байна. Бүх шатанд ямар хэмжээнд жендерийн тэгш байдал хангагдах вэ, хангахын тулд яах вэ гэдгийг гаргаж ирэхийг зорьж байна. Хэлэлцүүлгээс бодлоыг бичиг баримт гарна. Ардчилсан улсад парламентын засаглал байх ёстой. Тэр парламентыг бүрдүүлдэг улс төрийн намууд хүйсийн тэгш оролцоог манлайлах ёстой. Тиймээс МАН-ын зүгээс хүйсийн тэгш оролцоог өндөр түвшинд хангах ёстой. Хүйсийн тэгш харилцааг бүх түвшинд хангах шаардлагатай" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )