МАН-аас “ОРОЛЦЪЁ, ТӨЛӨӨЛЬЕ” жендэрийн эрх тэгш байдал Удирдах ажилтны хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.09.15/ зохион байгуулж байна.
Энэ үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Жендерийн асуудал бол аль нэг хүйсийг давамгай байлгах, аль нэг хүйсийг хамгаалах ойлголт бол алдаа, дутагдалтай байдаг. Монгол Улсын Үндсэн хууль төдийгүй дэлхий дахинд хүний эрхийн асуудал тал дээрээ аль нэг хүйсийн давуу эрх ярих, хамгаалахаасаа илүү нийгмийн харилцааны бүхий л шатанд адил тэгш оролцох боломжийг нь хангах асуудал юм. Мэдээж өнгөрсөн нийгэм, хугацаанд олон алдаа дутагдал байсан. Магадгүй эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах асуудлыг 20-р зуунд л ярьж байсан. Маш олон цагийн өрх гэрийнхээ сайн сайхны төлөө эмэгтэйчүүд цаг заваа зарцуулдаг болохоор тэднийг хамгаалах асуудал түлхүү яригддаг. Улс төр нийгмийн бүх салбарт жендерийн эрх тэгш байдлыг ижил түвшинд хамгаалах нь маш чухал асуудал юм. МАН-ын хувьд жендерийн эрх тэгш байдлыг хангах тал дээр түүчээлж байж бүх түвшинд эрх тэгш байдал хангагдана гэсэн зорилготой хэлэлцүүлгийг зохион байгуулж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )