МАН-ын бүх шатны байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэрэгжүүлэх, нэгдмэл орчныг бүрдүүлэх, уриалах зорилготой “ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ” Удирдах ажилтны хэлэлцүүлэг өнөөдөр /2022.09.15/ болж байна.
Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Та бүхэндээ Хүний эрхийн олон улсын өдрийн мэнд хүргэе. МАН 30 дахь Их хурлаараа эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийн зарчимд суурилсан социал демократ хөтөлбөрөө баталж, хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж, хүний үндсэн эрхийг бүрэн дүүрэн, бодитой хэрэгжүүлэх улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж, хуульчлан хамгаалахаа илэрхийлсэн.
Иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах нь ардчилсан төр засгийн үүрэг. Хэрвээ төр засаг энэ үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж үзвэл биелүүлэхийг шаардах нь иргэний нийгмийн болон улс төрийн намууд тэр дундаа засаглаж буй улс төрийн намын үүрэг.
Тийм учраас МАН Хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлогоо зарлаж, хүний эрхийг дээдэлсэн соёлыг нэвтрүүлэх, нийгмийн харилцааг зохицуулж буй 318 хуулиуд дахь хүний эрхийн зөрчилтэй байж болзошгүй, цаг хугацааны хувьд хоцрогдоод байгаа заалтуудыг өөрчлөх, хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг сайжруулах ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ. Хүний эрхийн асуудал дээр нэг зүгт хамтдаа алхахыг парламентад суудалтай, суудалгүй бүх улс төрийн намуудад уриалж байна" хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )