МАН-ын бүх шатны байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэрэгжүүлэх, нэгдмэл орчныг бүрдүүлэх, уриалах зорилготой “ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ” Удирдах ажилтны хэлэлцүүлэг өнөөдөр /2022.09.15/ болж байна. Уг хэлэлцүүлэгт МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илтгэлээс онцлох 5 эшлэлийг хүргэж байна.
1. Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах нь хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хангах чухал нөхцөлийн нэг
2. Жендер зөвхөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэх гэсэн явцуу зорилт биш. Нийгмийн зөрчлийг багасгаж, тэгш бус байдлыг хангахад энэ тэнцвэр чухал . Тиймээс энэ концепц дээр бид нэгдэх хэрэгтэй
3. Эрх баригч нам улс төрийн манлайлал үзүүлэх эрхэм үүрэгтэй. Жендерийн эрх тэгш оролцоог нэмэгдүүлэхэд бусад улс төрийн намууд салангид байгаа системүүдээ мөн нэгтгэх ёстой.
4. Статистик тоо баримтыг харахад гэрэлтэй ирээдүй харагдаж байна. Төрийн захиргааны албан хаагчдын 61 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өөрөөр хэлбэл салбар салбартаа эмэгтэй лидерүүд бэлтгэгдсэн байна.
5. 21-р зууны иргэдийг 20-р зууны арга барилаар удирдаж болохгүй гэдгийг бид маш сайн ухамсарлаж жендэрийн эрх тэгш байдлыг хангахыг хичээж ажиллаж байгаа.
Сэтгэгдэл ( 2 )
Хөөрхий
Иш чааваас