Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө

2022 оны 09 сарын 17

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 106  жилийн ой өнөөдөр /2022.09.17/ тохиож байна.

Жил бүрийн энэ өдөр Монгол Ардын Намын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Энэ дагуу өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл болон МАН-ын ажлын албаныхан мөн Ю.Цэдэнбал академи, Ю.Цэдэнбал агсны төрсөн дүү Юмжаагийн Жавзан гуай болон бусад зочид түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Ю.Цэдэнбал нь Монгол эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах хоёр дайнд цэрэг эрийн ёсоор оролцож, тусгаар тогтнолоо хөрш орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, даян дэлхийн 120 оронтой сайн санааны дипломат харилцаа тогтоох, ялангуяа бүс нутгийн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагад Монгол Улсаа элсүүлэх зэргээр Монголын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн хүн юм.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2022 оны 09 сарын 17

Tsedenbaliin xuchind chi ingeed mongoloor bicheed xutsaj suugaa xervee ene xun baugaagyi bol bichig useggyi xodoonii xar xujaa bolokh ny unen

1  |  0
Монголын 4000км 2 га(150.129.142.247) 2022 оны 09 сарын 17

Монголын 4000км 2 газрыг Орост өгсч хлбан тушаал горилсон бузар урвагч дүрвэд Цэдэнбалыг шүтсэн гөлөгнүүд бол Монголд. сэтгэлгүй үйлс нь хаясан золбингуудишүү. Цэлэнбал Монголчуудын эсрэг хар санаа нүгэлдээ гүйцэгдэж ян золбин гөлөг шиг зүйл дууссан!

0  |  2
Top