Кейт Миддлтон Украины Тэргүүн хатагтайтай УУЛЗАВ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

Уэльсийн гүнж Кейт Миддлтон Украины Тэргүүн хатагтай Елена Зеленскаятай ​​Букингемийн ордонд уулзжээ.

Тэд хувийн уулзалтаараа юуны тухай ярьсан талаар мэдээлэл өгөөгүй аж. Елена Зеленская нь Их Британийн хатан хаан II Элизабетыг оршуулах ёслолд уригдсан дэлхийн 500 удирдагчдын тоонд багтсан юм.

Түүний нөхөр Владимир Зеленский эх орондоо үлджээ.

Уэльсийн хунтайж Уильям, гүнж Кейт Миддлтон нар мөн Украины нийгэмлэгийн гишүүд, сайн дурынхантай уулзаж, тэдэнд юу хамгийн их хэрэгтэй байгааг асуусан байна.

Украины Тэргүүн хатагтай Елена Зеленская Их Британийн хатан хаантай салах ёс хийх ёслолд Украины гурван төлөөлөгчийн хамт оролцжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top