Мятрашгүй С.Эрдэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 9 дүгээр  сарын 27-ны өдөр товлогджээ. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдөл, Ардчилсан намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын өргөдөл, Монголын Либерал намын даргыг өөрчлөн томилсныг бүртгүүлэхийг хүссэн Б.Амгаланбаатарын өргөдлийг тус тус хэлэлцэхээр товлосон байна.

2020 оны УИХ-ын сонгуулиар АН ялагдал хүлээж, тус намын дарга С.Эрдэнэ хариуцлага хүлээн Ц.Туваанд тамгаа шилжүүлснээс хойш "зодоон" эхэлсэн. Энэ үед Улсын дээд шүүн АН-ын даргын бүртгэлээс С.Эрдэнийн нэрийг хассан ч тэрбээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан тамгаа авч чадсан билээ. Гэвч Улсын дээд шүүхийн цахим бүртгэлээс нэрээ хасуулсан тэрбээр М.Тулгатыг мурьж өөрийн нэрийг бүртгүүлэхээр хэдэнтээ хандаж байгаа. Энэ удаад ч Д.Эрдэнэсувдаар дамжуулан намын даргад бүртгүүлэх хүсэлт илгээжээ. 

Харин нөгөө талд Ц.Туваан нар тамга ч үгүй, дарга ч үгүй болсон тул АН гэдэг нэрнээс цаашгүй болсон тэд С.Эрдэнийн байрлах Шонхор товер луу дайрч, тамгаа авахаар үйлмээн самуун дэгдээж, С.Эрдэнэ болон түүний нөхдийг шахаж, зарим гишүүдийг урвуулсаар байгаа. Ц.Туваан, Х.Баттулга, О.Цогтгэрэл гээд АН-ын сонин содон дүрүүд энэ талд байгаа ч юу юу ч үгүй тэд ирэх сонгуулиар намын нэр дээр өрсөлдөж чадах эсэх нь ч эргэлзээтэй болоод байгаа юм. 

Харин тэдний шүдний өвчин болсон С.Эрдэнэ Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ дахин дахин илгээсээр. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ном(112.72.15.198) 2022 оны 09 сарын 20

хайрыг хүснэ онц сонирхолтой ном гранд плазагийн мир ном гранд 4р дэлгүүрийн хажуу талын альфа ном багшийн дээдийн интерномд худалдаалагдаж бн хамгийн хямд чанартай ном

0  |  0
зочин(202.21.104.2) 2022 оны 09 сарын 20

Эрдэнэ ичиж амьдраасай. Бусад нь үхрийн баас шиг цуварч Эрдэнийг хаясаар. Ёстой мятрашгүй Жулья болоод байгаамуу хайшаа юм. Уул нь мятрашгүй гэдэг үг их л гоё үг ш дээ. Очиж очиж энэ бах мэлхийд ингээд таарчих гэж. Мятрашгүй бах гэвэл тохирно. Хажууд нь нэг нүдний булай болсон хөгшин төгцөг 2 авгай байна. Эрдэнэсувд Алтанцэцэг гэж. Хүний өмнөөс ичиж үхмээргүй л байхын. Яах гээд байдаг балайгууд байнаа эдр.

0  |  0
Top