УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өвс, тэжээлийн ТАТВАРЫГ ТЭГЛЭХ санал гаргажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

УИХ-ыг гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж импортын өвс тэжээлийн гааль, НӨАТ-ын татварыг тэглэх санал хүргүүлсэн байна. 

Тэрбээр "Зарим аймгийн нутгаар ургац муу, гантай байсны улмаас өвөлжилт хүндрэх нь тодорхой боллоо. Цаг уурын байгууллагаас ч ес, аравдугаар сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас унаж, эрс хүйтрэх магадлалтайг мэдээлж байна. Нөхцөл байдал хүндэрч зудын аюул нүүрэлбэл зөвхөн бэлчээрийн мал сүрэг төдийгүй иргэдийн хүнсний хангамж, малчдын амжиргаанд сөргөөг нөлөөлж нийгэм, эдийн засгийн ихээхэн хохирол учрах эрсдэл бодитоор бий боллоо. Иймд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг цаг алдалгүй хангахад анхаарч импортоор авах малын тэжээл, өвсийг гаалийн татвараас ирэх оны зургаадугаар сар хүртэл хугацаанд чөлөөлөх Засгийн газрын тогтоол батлан хэрэгжүүлэхийг уламжлан, хүсэж байна" хэмээн тодотгожээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top