Монголын нөхөн сэргээх гоо сайхны нийгэмлэгийн VI чуулган боллоо

Админ | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

"Монголын нөхөн сэргээх гоо сайхны нийгэмлэг"-ийн зургаадугаар чуулга уулзалт "НӨХӨН СЭРГЭЭХ ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ДАРААХ ХҮНДРЭЛ, ЭМЧИЛГЭЭ, СУРГАЛТ" уриатайгаар өнгөрсөн ням гарагт /2022.09.18/ Shangri-La Ball room-д болж өнгөрлөө.

Энэхүү уулзалтын гол зорилго нь Монголын пластик мэс заслын хөгжлийг нэмэгдүүлэх олон улсын эмнэлгүүдийн үйл ажиллагааг туршлага болгох монголын хөрсөнд буулгахад оршиж байгаа юм.

Монголын нөхөн сэргээх гоо сайхны уулзалтад олон улсын шилдэг эмч нар илтгэл тавьж мэдээлэл өглөө. Тухайлбал АНУ-ын профессор, Солонгос, франц улсын судлаачид итлгэл тавьж Монголын нөхөн сэргээх гоо сайхны хагалгааны дараах хүндрэлийг хурдан хугацаанд эмчлэх, эмчилгээг нь хэрхэн хийх, хүндрэлийг даван туулах гарц гаргалгааг харуулсан олон улсын томоохон чуулга уулзалт боллоо гэж эмч мэргэжилтнүүд үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

"Монголын нөхөн сэргээх гоо сайхны нийгэмлэг" нь зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү нийгэмлэг нь Сингапур, Тайланд, Тайвань зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудтай хамтын ажиллагаа тогтоож Монголын пластик мэс засал түүний дараах хүндрэлүүдийг хэрхэн даван туулах, Монголдоо итгэлтэйгээр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжийг олгохыг зорьж тус уулзалтыг зохион байгуулжээ.

МЭДЭЭЛЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОГООР ХҮРГЭЕ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top