УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2022.09.26/ Төрийн ордонд "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Өнгөрсөн гурван жил үргэлжилсэн ковид-19 цар тахлын сөрөг нөлөө ирэх жилүүдээс арилж байгаа ч инфлецын дарамт, хямралт нөхцөл байдал зэрэгтэй уялдуулж халамжийг зөвхөн нэн шаардлагатай зорилтод бүлэгт хуваарилах сорилт Засгийн газрын өмнө тулгарч байна. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг нийт өрхөөс тодорхой шалгууруудад үндэслэж, зорилтод бүлэгт чиглүүлнэ. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс татгалзах өөрчлөлтийг 2023 оны төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн" гэх мэдээллийг өглөө.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ "Удахгүй намрын чуулганыг нээнэ. Чуулганаар төсөв хэлэлцэнэ, хуулиа батална. Ингэхдээ цар тахлыг даван туулах замаар хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэрээ эргэн харна. Хүүхдийн тоо өсч байгаа. Нийт дүнгээрээ 1.5 их наяд төгрөгийг хүүхдэд олгож байна. Судалгаагаар хүүхдийн мөнгө авмааргүй байна гэх иргэд болон бизнес эрхлэгчид, судлаачдын тоо өдрөөс өдөрт өсч байгаа. Тиймээс хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болж байна" хэмээн тодотгосон билээ.
Сэтгэгдэл ( 11 )
Хүүхдийг ялгаварлаж болохгүй ирээдүйд нь хэрэг болно. харин мөнгийн нь багасгаж 50 мянга болговол 0.7 тэрбум багасана ш дээ.
баян ядуугаар хүүхдийг ялгаварлан гадуурхах хэрэггүй
Мөнгөний санаа сураг гарвал л авчих л санаа байх юм яачихсан төр вэ хүүхэд бүрт өгнө л гэсэн бол өгөлдөө авна уу авахгүй хадгална уу хувь хүүхдийн сонирхол тэнэг санаа бүү бод
Хэдэн төгрөгийн орлогыг өндөр орлого гэх вэ?
Том дэлгүүрийн эзэн лангууны түрээсээр сардаа хэдэн арван саяыг олдог энэ хүүхдийн мөнгө хэрэггүй дээ
МАН- с татгалзах л болж. Учир нь хүүхдийг ад үздэг, ялгаварладаг... сонгууль болохоор юу гэх бол доо!!! Ерөнхийлөгч арай энийг зөвшөөрөхгүй бх оо...
Та нар л хасагдах байхдаа.Бид нарт мөнгө, ажил орлого хэрэгтэй бна.Наад өгч байгаа мөнгө чинь хүүхдэд их хэрэгтнй өна.Энэ раниад томууны улиралд бүүр нэмээд өгмөөр бна.Эм тариа тэнгэрт хадсан үнэтэйбайхад хэцүү байна шүү. Амьдралаас тасарчихсан шийдвэрүүдэд чинь иргэд ядарч байна
Тэр менгее хуухдээ 18 нас хуртэл нь дансанд нь авах эрхгуй хадгалдаг баймаар Байна.казакстан манай эртний энэ уламжлалт аргыг хэрэглэж байна.
.Монгол цөөхөн хүн амтай байж хүн амаа өсгөвөл эдийн засаг чинь тэлнэ шүүү дээ.Бусад олон мөнгө угаасан тендерүүдээ багасгаад Нэгээс дээш хүүхэдтэй гэртээ хүүхдээ хардаг орлого багатай өрхийн ээжүүдэд хүүхдийн мөнгөө 100 хэвээр нь өгөх хэрэгтэй
Ажилгүй ээжүүдэд хүүхдийн мөнгө л нэмэр болж байгаа.Өндөр хаус хороололд амьдардаг гэр бүлийн орлого өндөр биш бол хүүхдийн мөнгө хэрэгтэй.
3 -с дээш тооны хүүхэдтэй айлд л хүүхдийн мөнгө өгөх хэрэгтэй дээ. За мөн хагас өнчин, тахир дутуу зэрэг нийгмийн эмзэг бүлэгт өгөлгүй яахав.