С.Эрдэнийг эрүүгийн хэрэгт шалгаж байна

2022 оны 09 сарын 28

Ардчилсан намын залуучууд "Авлигачдаасаа сална. Гүтгэгдсэн лидрүүдийнхээ нэрийг цэвэрлэнэ. Ардчиллаа хамгаална" уриатайгаар АТГ-ын үүдэнд дөрвөн өдөр, гурван шөнө суулт зарлан хоносон. Тэд С.Эрдэнэ Х.Баттулга нарт холбогдуулан яригддаг хэргүүдийн талаар Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас яаралтай тодруулга өгөхийг шаардаж байгаа билээ.

Тэдгээрийн зүгээс "Залуус ардчилал авлигачдын нуугддаг цайз биш. Ардчилсан нам ял наймаалдаг тохиролцооны хэрэгсэл биш" гэх үзлийг баримталж байгаа гэдгийг илэрхийлээд буй. Тэгвэл Ардчилсан залуучуудын холбоонд АТГ болон Нийслэлийн прокурорын газраас шаардлагын хариуг хүргүүлсэн байна.

Тодруулбал, АТГ-аас “Иргэн С.Эрдэнэ нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн Х.Баттулгад холбогдох хэрэг одоогоор тус хэлтэст шалгагдаагүй” байгаа тухай мэдэгдсэн байна. Харин Нийслэлийн прокурорын газраас “Иргэн С.Эрдэнэ нарыг Эрүүгийн тусгай ангийн тодорхой төрлийн гэмт хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Х.Баттулгад холбогдох хэрэг шалгагдаагүй байгаа” тухай мэдээлжээ.

С.БАЯР

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2022 оны 09 сарын 28

zailtsgaa

0  |  0
ЖАН(202.21.109.8) 2022 оны 09 сарын 29

МАН-тай хуйвалдаагүй л юм байна шдээ

1  |  0
Top