Эмгэн тэвштэйгээ, С.Эрдэнэ тамгатайгаа үлдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

Алтан загасны үлгэр дээр гардаг эмгэн шиг С.Эрдэнийн хүсэл дуусахгүй. Тэрбээр 2020 оны сонгуулиар намаа ялагдуулсан тул хариуцлага хүлээж огцорсон. Гэвч хэсэг хугацааны дараа гарч ирээд Ц.Туваантай толхилцож, тамга тэмдэг, албан тушаалаа булаацалдаж эхэлсэн юм. Үүний шалтгаан нь Ц.Туваан Х.Баттулга нар эвлэлдэж АН-ыг халаасны нам болгохыг санаархаж байна хэмээн тайлбарлаад, АН-ын дараагийн даргыг сонгох хүртэл дотоод асуудлаа хариуцна гэж байлаа.

Ингээд Ц.Туваанд байсан АН-ын тамгыг МАН-тай нийлж хүчингүй болгуулсан гэж АН-ынхан харддаг. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газар С.Эрдэнийн хүсэлтээр Ц.Туваанд байсан тамгыг хүчингүй болгож, С.Эрдэнэд шинэ тамганы эрх өгсөн юм. Тамгатай болсон С.Эрдэнэ АН-ын дотоод сонгуулиар гарч ирсэн М.Тулгатын нэрийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн ч шүүх хэлэлцэхийн даваан дээр хүсэлтээ татаж авсан байдаг.

Ингээд М.Тулгатыг намын ажлаас хөндийрүүлж, өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч мөн л ялагдсан юм. 

Саяхныг хүртэл С.Эрдэнийн хажууд Ч.Өнөрбаяр, О.Баасанхүү, Ч.Отгочулуу нар өмөг түшиг болж байсан ч өнөөдөр орхин оджээ. Учир нь АН-ын уламжлал болсон 4:11 уулзалтыг Ч.Өнөрбаяр алгасахгүй ордог бол өнөөдрийн /2022.09.29/ уулзалтад ирсэнгүй. Мөн О.Баасанхүү хэдхэн хоногийн өмнө АН-ыг хагалж байгаа хүн нь С.Эрдэнэ гэж сошиалаар буруутгасан билээ. 

Харин нөгөө талд О.Цогтгэрэл, Х.Баттулга, Ц.Туваан нар байгаа ч АН-ын гишүүн гэдэг хоосон нэрнээс өөрөөр юу ч байхгүй.

Тэгвэл бүр нөгөө талд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Баярцогт, С.Одонтуяа нар уулзалджээ. Сошиалд С.Эрдэнийгээ түгжилдээд буцсан О.Баасанхүү ч Б.Хурцыгаа даган уг уулзалтад очсон байна. Тэд АН-ын гишүүдээ нэгдэхийг уриалжээ. 

Одоо С.Эрдэнийн хажууд эдийн засаг, улстөрийн бодлого яриад хуцах нохой ч үлдсэнгүй. Харин тэр өөрийгөө намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүх рүү дахин дахин илгээхээс өөр ажил ч үгүй, найз ч үгүй болжээ. Яг л эмгэн тэвштэйгээ үлддэг шиг С.Эрдэнэ тамгатайгаа үлдсэн юмдаг уу даа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.93.73) 2025 оны 03 сарын 13

Тэр Хурц гэж хүн АН ын гишүүн бишээ

1  |  0
баторгил(124.158.68.154) 2025 оны 03 сарын 13

үнэхээр тэд эрдэнийг орхиж байгаа бол хохь нь одоо дээд шүүх эрдэнээг намын даргаар бүртгэнэ энэ үед бүрзийлдсэн хэдэн юм эрдэнээгийн хаалгыг сахих болно эрдэнээ хаалгатайгаа давхарлуулаад шувууны буугаар зад шүрших хэрэгтэй.эрдэнэ хийсэн ажилтай хэлсэн үгтэй хүн намын даргаар бүртгэсэн үед залуучууд бүгд хуйлраад орж ирнэ 24 оны сонгуульд баталгаатай 43 суудал авах болно.Амжилт хүсье Эрдэнээ даргаа бид байгаашүү

1  |  2
зочин(103.57.94.214) 2025 оны 03 сарын 13

одоо улс төрөөс холдох хэрэгтэй болсон юм биш үү

3  |  0
рома(192.82.89.177) 2025 оны 03 сарын 13

бид эрдэнэ даргыгаа үхэн үхтлээ дэмжинэ. бид олуулаа

1  |  5
Уншигч(103.57.93.248) 2025 оны 03 сарын 13

Халтбалтлага, эрлэнэ нар одоо аль аль нь хэрэггүй ээ.

1  |  0
Туул(66.181.182.41) 2025 оны 03 сарын 13

янзтай яг л тийм \n

1  |  0
зззз(64.119.17.247) 2025 оны 03 сарын 13

Хохь ньЭрдэнэ мамыг хэн ч дагахгүй

5  |  0
Top