Жессика Симпсон 45 кг турсан туршлагаасаа хуваалцав

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

 

42 настай Жессика Симпсон хоол зүйчийн тусламжтайгаар 45кг жин хассан тухай туршлагаасаа хуваалцжээ. Тэрээр хоолны дэглэмээ өөрчлөх замаар жингээ хассан бөгөөд зөв хооллолтыг эрхэмлэж эхэлжээ. 

Жингээ хасаж эхэлсэнээс хойш өөрийгөө эрүүлээр мэдэрч эхэлсэн хэмээсэн тэрээр "Би хүүхэд төрүүлэхээсээ өмнө байсан шигээ болсон мэт санагдаж байгаа. Бас өмнөхөөсөө илүү залуужсан мэт санагдах болсон. Би илүү их эрч хүчтэй болсон. Максуэлл, Берди хоёртоо хадгалсан хувцаснуудаа өөрөө өмсөхөөр шийдсэн" гэжээ. 

Тэрээр 3-10 насны гурван хүүхэдтэй. Төрөлтөөс үүдэн их хэмжээний жин нэмсэн Жессика гурван хүүхэд төрүүлж, гайхамшиг бүтээсэн учраас өөрийнхөө биед үргэлж талархалтай хандаж, ямар ч зүйл байсан даван туулах болно гэжээ. 

2019 онд гурав дахь хүүхдээ төрүүлсний дараа алдарт дасгалжуулагч Харли Пастернакын хяналтан дор хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнийг хослуулан нурван жилийн турш нийт 45кг жин хасаж чадсан байна. 

Тэрээр өдөрт 6000 алхам хийх нормтойгоор эхлүүлсэн бөгөөд бага багаар ахиулан 14.000 хүргэжээ. Мөн 7 хоногийн гурван өдөр 45 минут дасгал хийж, хөдөлгөөндөө тохирсон хэмжээний хүнс хэрэглэдэг байсан аж. 

Хоолны дэглэмийн 1-р үе шат: Бүх хоолоо смүүтигээр солих

                                2-р үе шат: Салат, сэндвич зэрэг хатуу төрлийн хүнс нэмэх

                                3-5-р үе шат: 15 хоногийн турш илчлэг багатай, ургамлын гаралтай хүнс хэрэглэх. Бүх төрлийн мах, алкохол хэрэглэхийг хориглох. Сүү, өндөг идэж болно. Өдөрт хоёр хоол, нэг смүүти уух хэрэгтэй. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top