ДОРНЫН ЗУРХАЙ: Худалдаа арилжаа хийхэд сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 01

Аргын тооллын 10 сарын 1, Санчир гараг. Билгийн тооллын 6

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 06.51-18.33
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  • Суудал: Хий

 

Эрхтэний тэнгэрт одтой, улаагчин гахай өдөр. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top