ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 02

Аргын тооллын 10 сарын 2, Адъяа гараг. Билгийн тооллын 7

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН ДОЛООН УЛААН ШАР ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
  • Наран ургах, шингэх: 06.52-18.31
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Гал

 

Гар одтой, шар хулгана өдөр. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагшаа зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top