Канадын алдарт дуучин Жастин Биберийн эхнэр Хэйли Бибер "Call Her Daddy" ярилцлагын нэвтрүүлэгт оролцжээ. Энэ үеэрээ Жастин Бибер өөртэй нь болон Селена Гоместай давхар уулздаг байсан эсэх талаар анх удаа олон нийтэд нээлттэй ярьжээ.
Харин энэхүү ярилцлагын нэвтрүүлгийн дараа Селена Гомес тик ток дээрх лайвынхаа үеэр анх удаагаа уурссан байдалтай хариу өгчээ. Тэрээр "Миний мэдэх шаардлагагүй зарим зүйлс бол зүгээр л бузар булай, жигшүүртэй зүйлс гэж би боддог. Мөн энэ нь шударга бус. Хэн ч хэзээ ч миний өнцгөөс ярих ёсгүй. Би зөвхөн эелдэг байхыг л хүсэж байна. Би бусдын хайр дурлалын асуудлыг хүндлэх болно" гэжээ.
Хэйли Бибер ярилцлагынхаа үеэр өөрийг нь чиглэсэн үзэн ядалтын үеэр Селена Гомес өөрийг нь хэзээ ч хамгаалж байгаагүй хэмээн ярьжээ. Харин Селена Гомесийг хуурсан тухай асуудлын талаар "Надтай давхар уулзсан зүйл байхгүй. 10 жил үерхсэн Жастин Селена нар 2018 оны гуравдугаар сард салсан. Тэд зургаадугаар сард дахин уулзсан. Тэр үед би Жастинтай уулздаг байсан. Заримдаа тэр хуучин бүсгүйтэйгээ уулзаж, заримдаа надтай уулздаг байсан ч ямар нэгэн романтик харилцаа байгаагүй. Гаднаасаа хэрхэн харагддагийг би мэдэхгүй ч тэдний харилцаа дуусах ёстой мэт санагддаг байсан. Тийм ч учраас би Селенаг хүндэлдэг. Гэхдээ тэдний хэн нэгнийх нь өмнөөс ярих надад хүнд байна. Учир нь энэ бол тэдний л харилцаа. Би тэдний харилцааг маш их хүндэлдэг" гэжээ.
Мөн Хэйли Селена нар хоёулханаа уулзаж байсан тухай тэрээр анх удаагаа ам нээлээ. Тэд Жастин Хэйли нарыг гэрлэсний дараа уулзаж байжээ. Үүний дараа Селенаг ихэд хүндэлсэн тухайгаа дурдсан Хэйли энэ явдлаас хойш амар амгаланг мэдрэх болсон гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )