УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2022.10.03/ 10:00 цагт нээлтээ хийлээ. 

Намрын ээлжит чуулган нээлтэй хийсэнтэй холбогуулан хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь АН-ын бүлэг хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх юм. 

УИХ дахь МАН-ын бүлэг 11::0 цагт "Жанжин Д.Сүхбаатар"-ын танхимд эхлэх бол УИХ дахь АН-ын бүлэг "Их Эзэн Чингис" хааны танхимд болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top