Зарим хэвлэлээр "АН-ыг Засгийн газарт орж ажиллана, МАН-ынхан хамтарсан Засгийн газар байгуулна" гэх мэдээлэл түгсэн.
Тэгвэл эл асуудалд өнөөдөр /2022.10.03/ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс албан ёсоор АН-д нэг ч сайдын санал тавиагүй. МАН бол 62 суудалтай Засгийн эрхийг барьж байгаа улс төрийн хүчин. Энэ ч утгаараа үүрэг хариуцлагаа бүрэн үүрэх ёстой" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )