Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчилж, өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр шинээр 10 сайдыг оруулж ирсэн. Засгийн газрын гишүүдийг өөрчлөгдөх сургаар Ардчилсан намд сайдын суудал өгөх тохироо явагдсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Түр намжаад байсан энэ шуум Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулснаар дахин дэгдэж эхэллээ.
Харин үүнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан маш тодорхой хариултыг хэвлэлийнхэнд өглөө.
Тэрээр "Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайдын зүгээс Ардчилсан намд албан ёсоор нэг ч санал тавиагүй. Энэ бол хэвлэлээр явсан мэдээлэл.
Монгол Ардын нам 62 суудалтай, Засгийн эрхийг барьж байгаа улс төрийн хүчин. Энэ утгаараа үүрэг хариуцлагаа бүрэн үүрэх ёстой гэсэн зарчмын байр суурийг бүх түвшинд ярьдаг гэдгийг хэлье" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ төвд хүн үү