Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.10.04/ "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-"Улаанбаатар төмөр зам"-ыг тойрсон хэл ам их байдаг. Ялангуяа ачаа тээвэртэй холбоотой асуудал дээр хүнд суртал, авлига байдаг гэх гомдол бий. Үүнийг цэгцлэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам гэдэг ганцхан замтай байсан. Хамгийн оргил үедээ буюу 2021 онд 31 сая тонн ачаа тээвэрлэсэн. Нийтдээ нэг их наяд төгрөгийн орлого олсон компани юм билээ. Сүүлийн жилүүдэд олон төмөр замтай болж байна. Зүүнбаянгийн төмөр зам, Монголын төмөр зам, Ханги-Мандалын төмөр зам гэх мэт. Эдгээр олон төмөр замыг нэгдсэн зохион байгуулалт, удирдлагаар удирдах шаардлага бол бий. Энэ хүрээнд УИХ-д Төмөр замын тухай хууль өргөн баригдсан. Энэ хуулийг нэн яаралтай батлах шаардлагатай. Галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлагаар шийдэхгүй бол осол аваар ихээр гарах эрсдэл байна.
Дээр нь иргэдээс гомдол ирдэг. Улаанбаатар төмөр зам тойрсон хүнд суртал гэх асуудал. Ачаа тээвэртэй холбоотойгоор авлига, шан харамж авдаг асуудал их гардаг. Сарын хугацаатай үүрэг өгсөн, өмнө нь. Сарын хугацаанд шуурхай ажиллаж, Замын-Үүд дээр овоорч байсан чингэлэгүүдийг татаж чадсан. Улаанбаатарт хоосон чингэлэг их байсан, гурав дахин бууруулсан байна. Ачаатай чингэлэг Улаанбаатар хотод түгжирсэн, бөөгнөрсөн байдалтай байгаа юм билээ.
-Төмөр замын тээврийн тариф өндөр байна гэх гомдол байдаг шүү дээ?
-Тэгж бодохгүй байна. Өнөөдөр Улаанбаатараас Эрээн орох нэг вагон ачаа 100 орчим сая төгрөг байна. Чойроос Эрээн орох нэг вагон ачаа 70 сая төгрөгийн үнэтэй байна. Дунджаар гурван мянган тонн ачаа гэсэн үг. Гэтэл вагон харьцангуй бага үнээр тээвэрлэж байна. Цаана нь 200-300 сая төгрөгөөр хувийн хэвшлийнхэн ачиж байна.
-Төмөр замд парк шинэчлэл хийх асуудлыг хөндөж байгаа харагдсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Улаанбаатар төмөр замын тарифыг нэмэх асуудал хөндөгдсөн. Улаанбаатараас Эрдэнэт ороход суудлын галт тэрэг 8100 төгрөгөөр явж байна. Гэтэл автобусаар явахад 30 мянган төгрөг төлж байна шүү дээ. Улаанбаатараас Дархан ороход 6000 төгрөг байна.
Хямд үнэтэй, алдагдалтай байна. Үндсэндээ 60 хувийн алдагдалтай ажиллаж байна. Тиймээс эхний ээлжинд үе шаттайгаар үнийг нь нэмнэ. Үүнийхээ орлогоор парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна.
-Саяхан ачааны вагон унасан асуудал үүссэн. Энэ асуудал юу болсон бэ?
-Ослын дүгнэлт тун удахгүй гарна. Холбогдох газарт нь хариуцлага тооцохыг даалгасан. Урьдчилсан байдлаар 123 км хүртэлх хурд хэтрүүлсэн, хоёр машинист нь согтуу байсан. Үүнээс үүдэж осол гарсан нь тогтоогдсон.
Сэтгэгдэл ( 9 )
Bymbatsogt yu yriad bn daa. Bagon achaanii uniig 100 sayaas deesh bolgono geh shig odoo uniin hoorogdol ni diildehgui baihad chini, ymar geech bodoltoi etgeed said bolchihov doo
Дарханы зам ашиглалтанд орохоор вогонд суух хүн олдохгүй зах зээлээ дагаад хямд үнээр явбал хүмүүс вогоноор үйлчилүүлэх байхаа
С.Бямбацогт: Хурд хэтрүүлсэн вагоны жолооч 1.37 хувийн, туслах жолооч 0.93 хувийн согтолттой байсан. Цаашид ар, өврийн хаалгаар вагон хурдлуулдаг вагоны жолоочдын асуудлыг таслан зогсооно.
Чи битгий хуц. Чиний мэддэг юм биш. Үнэ тарифыг ХНН советийн хурлаараа шийднэ. Цавьчаа хайгаад гөлөлзөөд байх аа боль. Замчид чамтай чамгүй ажлаа хийгээд ирсийм. Чи бүү гай бол. Сар дотор ийм юм хийлээ гэж солиорохоо боль…
Царай муут арьсаа хамгаалаад орсууд гээд хэлчлээ энэ ер нь олигтой юм хийх нөхөр биш
Сахилга,дэг журам хэрэгтэй
СҮЙРЭЛ БОЛ ОЛОН ЮМНЫ ЦОГЦ БАЙДГЫН. ГАНЦ МАШИНЧИЙГ АРД ТҮМНИЙ ӨМНӨ БУРУУТГАЖ БОЛОХГҮЙ УСАН ТЭНЭГ НЬ ДЭНДСЭН АВЛИГАЧИН СААД АА!
САЙД СЭТЭРТЭН. . .\n1. Вагонд жолооч гэж байдаггүй юм, чирж явдгий нь зүтгүүр, чирэгдэж явдаг хөдлөх бүрэлдэхүүнийг ВАГОН гэдгийн. Вагоны жолооч гэхгүй МАШИНЧ гэдгийн. 2. Энэ бол зөрчил осол биш, сүйрэл гэдгийн. тийм ангилал байдгын. Г/т унасан байгаа биз дээ? 3.Төрийн сайд хүн ийм юмыг нийтэд зарлах ёсгүй. Хувь хүний буруугаас сүйрэл гардаггүй юм! Согтуу жолоочийг яах гэж ажилд гаргасан бэ? Ажилд гарахын өмнө эмчийн үзлэгт ордгын, даралты нь үздэгийн…яг тэр хэсгийн замын балл өндөр байсан бол машинч эрүүл байсан ч сүйрэл аваар осол гарна…
БҮГД Л ҮНЭЭ НЭМНЭ ГЭЖ ХЭЛДЭГ БОЛЖ УДАХГҮЙ АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛ ЧИНЬ НЭМЭГДЭХ БАЙХ ШҮҮ