“Fitch Solutions Country Risk” болон “Industry Research” байгууллагаас гаргасан шинэ судалгаагаар Чили, Хятад, Конго зэрэг улсад зэсийн томоохон төсөл хэрэгжиж эхлэхээр буюу 2031 он гэхэд дэлхийн зэсийн үйлдвэрлэл 7.3 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байна.
Дэлхийн зэсийн уурхайн олборлолт 2022-2031 онд жилд дунджаар 3.2 хувиар нэмэгдэж, зэсийн үнийн өсөлт, эрэлтийн эерэг төлөвийн нөлөөгөөр жилийн үйлдвэрлэл 2022 онд 21.9 саяас 2031 он гэхэд 29.2 сая болж өснө гэж таамаглаж байна.
Чили
Англо Американ компанийн Лос Бронсес, Антофагастагийн Лос Пеламбрес зэрэг уурхайнуудад нөлөөлж буй ган гачиг, төрийн өмчит “Codelco” дахь ажиллах хүчний дутагдал, Валегийн уурхайд урьдчилан тооцоолоогүй засвар үйлчилгээ хийснээс болж шилдэг үйлдвэрлэгч Чили зэсийн үйлдвэрлэл богино хугацаанд бага зэрэг буурна гэж зах зээлийн судлаач хэлэв. Гэсэн хэдий ч дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн дөрөвний нэгийг хариуцдаг.
Хятад
Хятадын зэсийн уурхайн үйлдвэрлэлийн өсөлт сүүлийн 10 жилд дунджаар 6.9 хувиас 2031 он хүртэл нэг хувьд хүрч огцом саарна гэж “Fitch” таамаглаж байна. Гэхдээ Юннань зэсийн Пулангийн уурхай, Зижин майнингийн Кулонг цогцолбор зэрэг шинэ төслүүдийг нэмэгдүүлэх нь бусад газрын бууралтыг нөхөх болно гэж ажиглагчид үзэж байна.
Перу
Фитч Перугийн зэсийн үйлдвэрлэл ойрын хугацаанд огцом саарна гэж таамаглаж байна. Хятадын фирмүүд Перугийн уул уурхайн таван төсөлд нийт 10.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж таамаглаж байна.
БНАКУ
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нь голчлон Айвенхоу Майнз болон Зижин Майнингийн аварга том Камоа-Какула уурхайн өргөтгөлийн ачаар ирэх онд анх удаа жилийн олборлолтоо хоёр сая тонноос давуулж, 2031 онд бараг гурван сая тоннд хүргэхээр байна. “Glencore” зэс-кобальтын уурхайг дахин эхлүүлж, төрийн өмчит “Gecamines” компанитай хамтран хэрэгжүүлж буй “China Minmetals”-ийн төслийг дахин эхлүүлсэн нь Төв Африкийн тус улсын зэсийн олборлолтыг улам нэмэгдүүлэхээр байна.
Үнийн уналт
Зэсийн үнэ өнгөрсөн гуравдугаар сард бүх цаг үеийн дээд цэгтээ хүрснээс хойш буурч, хамгийн сүүлд Нью-Йоркийн бирж дээр тонн нь 7230 ам.доллар болсноор сүүлийн 10 долоо хоногийн хамгийн доод цэгт хүрээд байна. Урт хугацааны эрэлтийн хэт өндөр төлөвөөс шалтгаалж урт хугацааны бүтцийн алдагдал гарч байгаа тул 2023 онд нэг тонн зэсийн үнэ дунджаар 8400 ам.доллар, 2031 он гэхэд 11500 ам.доллар болно гэж “Fitch” таамаглаж байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
2031 onii zesiin une hend hamaatain be. Yag ofoo sariin daraa hed baih ve gedeg ni chuhal boljood baina