УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Ам.доллар 3500 төгрөгт хүрлээ. Монголбанкны үндсэн үүрэг бол төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой доод түвшинд барих юм. Үүнийгээ гүйцэтгэх ёстой. Гэхдээ энд ганцхан Монголбанкыг буруутгаад байж болохгүй. Эрх баригчид хүч түрж хоёр жил юу ч сонсоогүй. Дандаа магтуулж, дандаа синсациар явсаар байгаад гүн хавцалд уначихлаа. Та нар ямар муухай магтаалд дуртай хүмүүс вэ. Наад дарга нар чинь. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг хар толгойгоороо хариуцна. Сайд нар ч биш. Бид сайд нарыг томилдоггүй. Л.Оюун-Эрдэнийг УИХ томилсон. Бид өнөөдөр хойч үеэсээ асуухгүйгээр мөнгийг нь дээрэмддэг улстөрчид болсон байна. Наад найр хийж байгаагаа зогсоогоод ажлаа хий. Ашгүй сая баян сайд нарыг томиллоо, бэлэг дэмбэрэлтэй юм даа гэсэн шал дордуулаад хаячлаа" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
учиргүй баян сайд гишүүд байх юм яаж баяжив аа