Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд тархсан цар тахал, хөл хорионы улмаас Цус сэлбэлт, судлалын төв цусны бүлгийн хамааралд орж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийн хомсдолд ороод байгаа билээ.
“Эко констракшн” ХХК-ийн хамт олон 20 жилийн ойгоо тохиолдуулан цусны донорын үйлсийг дэмжих, цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” сайн үйлсийн аяныг 2022 оны есдүгээр сарын 29-ны өдөр амжилттай зохион байгуулж нийт 290 хүн цусны хандив өглөө.
Үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК нь 2017, 2019 онуудад мөн цус хандивлах аяныг зохион байгуулж нийт 300 гаруй ажилчид энэхүү хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж байсан. Түүнчлэн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд байгуулагдсан цагаасаа хойш Монгол орны ирээдүй болсон балчир үрсийн эрүүл мэнд, эрдэм боловсрол, нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн олон үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар ирсэн юм.
Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжил нэгт болон Үндэсний томоохон аж ахуйн нэгж, компаниудыг “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” цусны хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )