О.Цогтгэрэл: Монголын эдийн засагт ТАТААС гэдэг аюултай, нуугдмал зүйл байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2022.10.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Монгол Улсын хөгжлийг халамж гэдэг зүйл хойш нь татлаа гэдэг дээр санал нэгдэж байна. Гэхдээ халамж муухай зүйл биш. Гол нь зорилтод бүлэгтээ очиж байгаа эсэх нь чухал юм. Монголын эдийн засагт татаас гэдэг аюултай, нуугдмал зүйл байна. Хүүхдийн мөнгийг оруулахгүйгээр 590 тэрбум төгрөгийг төсөвт оруулсан байна. Гэтэл татаас гэдэг зүйл 985 тэрбум төгрөг байна. Үүнтэй холбоотой маш олон тоо баримт байна" гэлээ.

Тэрбээр дээрх асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьж байгаагаа мэдэгдлээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top