С.Одонтуяа: Иргэд, аж ахуйн нэгж БИЗНЕС ХИЙХ СОНИРХОЛГҮЙ болсон байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.10.10/ хуралдлаа. Хуралдааны дараа УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар мэдээлэл хийв. 

Тэрбээр "Монгол Улс сүүлийн зургаан жил эдийн засгийн маш буруу бодлого барьж ирсэн. Энэ нь иргэд, аж ахуйн нэгж бизнес хийх сонирхолгүй болсноор илэрч байна. Ямар ч эрмэлзэлгүй болсон. Бизнес хийж байхаар байгаа зүйлээ зараад гадаад гарах хүсэлтэй болсон байна. Энэ нь өөрөө хамгийн том аюулыг авч ирж байна. Төр хамгийн сайн бизнесийг булаадаг. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг. Авлига, хүнд суртал дэндсэн байна. Ханшийн өсөлт хувийн аж ахуйн нэгжүүдэд их нөлөөлж байна. Энэ бол сүүлийн зургаан жилд явуулсан эдийн засгийн буруу бодлого" хэмээлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрбат(103.229.123.86) 2022 оны 10 сарын 11

Маш зөв иргэд ийн дуу хоолой болсон гишүүндээ баярлалаа хамгийн үнэн шүү ..төр ард түмнээсээ бүгдийг булааж байна сүүлийн 6 н жилийн дотор ААН нэгэнгүй хийх ажилгүй боллоо монголд амьдрах маш хүнд боллоо ..харин худалдаа эрхэлдэг ААН нэгжүүд үний хөөрөгдлийн дэндүү дураараа өсгөдөг боллоо үүнд хяналт тавьдаг сестем байгуулга алга боллоо доо

0  |  0
Ганбаяр (202.126.90.36) 2022 оны 10 сарын 10

Зөв л ярьж одоо яриад юуч өөрчлөхгүй бид гарна Монголоос биш энэ түр зуур төр барьж бгаа эрүүнээс\n

0  |  0
Top