Бүгд Найрамдах Казахстан Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зочилсноор ажлын айлчлалаа албан ёсоор эхлүүллээ.
Шадар сайдыг Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү болон тус улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Д.Кыдырали, Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн орнуудын газрын орлогч дарга К.Малаев, Элчин сайд асан О.Нурбаев, Монгол Улсын Соёлын элч Т.Акедиль тэргүүтэй албаны төлөөлөгчид хүлээн авч уулзлаа.
Хоёр улс түүх, соёл иргэншил, зан заншлаараа гүнзгий холбоотойгийн хувьд энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой тул талууд идэвх санаачилгатай ажиллахаа энэ үеэр илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 3 )
Татвар төлөгчийн мөнгийг дэлхийн улсуудаар айлчлаад үрэн таран хийх юм даа
Тэнд юугаа мартчсан юм бол...
Төсвийн мөнгө үрээд үхснээ хийнээ