Б.Амина: Ажил хийхээсээ өмнө гэрээсээ гарахаас айдаг байсан

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 13

Ажил хийх чин хүсэлтэй ч хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгааны улмаас ажил олддоггүй, улмаар нийгмийн харилцаанд орж чадахгүй "гэртээ сууж" буй хүн олон байна.

Тухайлбал, 25 настай Б.Амина ахлах сургуулиа төгссөнөөс хойш гэртээ байжээ. Учир нь түүнийг ажилд авах газар олдоогүй гэнэ. Харин жилийн өмнөөс "Nomin Guasha Face Fitness" салонд оператораар ажиллаж болжээ.

Тэрбээр "Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах боломж бага байдаг. Уг нь ажил хийхээр бие дааж олон зүйл хийж сурдаг юм байна" хэмээн ярьсан юм.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top