УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.14/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Монгол Улсын төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Олон шийдэл, эрэл хайгуул болсон цаг үед улсын төсөв хэлэлцэж байна. Гэтэл Ерөнхий сайд, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар нь оролцохгүй байна. Энэ гол чухал сайд нар нь байхгүй байна. Үүнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна" хэмээн үг хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )