УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.10.14/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Энэ жил зуншлага муу байсан. Өвөлжилт хүндрэх юм байна. Үүнтэй холбоотой төр засгаас яриа гарсан ч нэг ширхэг ч ажил хийхгүй байна. Тиймээс Ерөнхий сайдад өвс, тэжээлийг гааль, албан татвараас чөлөөлөх хүсэлт өгсөн. Хэрэв чөлөөлбөл ойролцоогоор 9000 төгрөгөөр хямдрах боломж бүрдэнэ. Яамнаас нь асуухад хангалттай хивэг байгаа гэдэг. Гэтэл баруун аймаг руу очихдоо маш үнэтэйгээр хүрдэг. Төвийн бүсээрээ л борлогдоод дуусдаг. Тиймээс өвс, тэжээлийн татварыг тэглэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна" хэмээн үг хэлэв.
Сэтгэгдэл ( 1 )
өвс тэжээлийн татварыг бүү тэглэ, 90 сая малтай гэнэ, мах үнэртэх төдий л амсдаг айл өрх дэндүү олон байха, малёид баян болж, үнээгээ саадаг цагаан идээ боловсруулдаг хүн ч олдохгүй болсон байна лээ, хотынхонд малаа ламалчихаад юун тэтгүүлэх