С.Эрдэнэ даргатай АН-ын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Тэгвэл хуралдаанаар тус намын гишүүд Үндэсний бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томилжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ өнөөдөр /2022.10.17/ мэдэгдэв.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийсэн. Шинэ дүрмийнхээ хүрээнд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж байна. Цаашид УИХ-ын чуулганы хуралдааны явц, байнгын хороодын үйл ажиллагаатай уялдуулж, хяналт тавьж ажиллана. Улс төрийн сөрөг хүчний гол намын хувьд үйл ажиллагаагаа давхар явуулна. Хуралдаанаар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сонгож томиллоо. Дэд даргаар Ч.Сайханбилэгийг томилж, баталлаа" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Эргүү малнууд