АН-аас өнөөдөр /2022.10.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ: Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийсэн. Ардчилсан нам бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж байгаа. Ирэх оны төсвийг сонгуулийн төсөв болгож оруулж ирж байна гэж харж байна. Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг эгүүлэн татаж авах шаардлагатай. Төсвийг татахгүй бол АН цаашдаа улс төрийн идэвхтэй тэмцэлд шилжинэ. Улс орны нийгэм, эдийн засаг, иргэдийн ажил, амьдрал ямар байгаа билээ. Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам хүндэрч байна. Төрөөс нийгэмд тустай бодлого, шийдвэр ерөөсөө гарахгүй байна. Төсвийн хөрөнгөөр УИХ-ын дарга нь анимэйшн хийдэг. Ийм байдлаар бид урагшлахгүй. Тиймээс нэр бүхий хүмүүсийг огцруулах шаардлага тавьж байна.
Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дараах шаардлагыг хүргүүлж байна. Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг Засгийн газар нэн яаралтай эргүүлэн татан авч, Үндсэн хууль болон холбогдох хуулиудын хүрээнд Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн төсвийн төслийг дахин хянан боловсруулж, өргөн барихыг шаардаж байна.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарыг нэн даруй огцруулахыг шаардлаа.
Хариуг 2022 оны аравдугаар сарын 19-ний дотор АН-д албан ёсоор мэдэгдэхийг шаардлаа. Шаардлагыг хүлээн авч биелүүлээгүй тохиолдолд АН-ын зүгээс бусад улс төрийн нам, олон нийтийн байгууллагууд, иргэд, сонгогчдын өргөн оролцоотойгоор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, бүх нийтийн ажил хаялтад уриалах, зохион байгуулах зэрэг шат дараалсан тэмцлийг хийнэ гэдгээ анхааруулсан юм.
Сэтгэгдэл ( 9 )
Эрдэнэ хэлсэн болохоос огцруулах хүмүүсийн нэр нь зөв байна.
ХЭН ГЭЭЧ ЮУ СОЛИОРООД БАЙГАА ЮМ БЭ ХЭН ТА НАРЫГ ан ГЭЖ ОЙЛГОХ ЮМ ан ГЭЖ 120 ГАРУЙ МЯНГАН ГИШҮҮД ХУРАЛДАЖ ШИЙДВЭРЛЭСЭН х.бАТТУЛГЫН НАМЫГ ХЭЛДЭГ юм ЭРдэнэ одоо хувцсаа бэлдээрэй 461-н хаалга нээсэн шүү
ХЭН ГЭЭЧ ЮУ СОЛИОРООД БАЙГАА ЮМ БЭ ХЭН ТА НАРЫГ ан ГЭЖ ОЙЛГОХ ЮМ ан ГЭЖ 120 ГАРУЙ МЯНГАН ГИШҮҮД ХУРАЛДАЖ ШИЙДВЭРЛЭСЭН х.бАТТУЛГЫН НАМЫГ ХЭЛДЭГ юм ЭРдэнэ одоо хувцсаа бэлдээрэй 461-н хаалга нээсэн шүү
шоронжсон даргатай бол тэр намд бодлого үгүй билээ, сайханбилэг элбэгдорж зэрэг улс төрийн карьер нь дууссан нөхдөөсөө салвал зүгээр дээ хөөрхийсд
Солиорсон намаа самарсан хулгайчууд
Ан гэж байхгүй болоод удаж бна. сүнс нь элдэв зүүд яриад бга юм болов уу?
Битгий хуцаачээ
та муусайн шаардаад яадаг юм намаа байгуулчихаад шаард
alban bus namynkhan yu geed demiireed bainaa,