Луганск Украинтай олзны хүмүүсээ солилцож байна

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18

Бүгд найрамдах Луганск ард улс гэж өөрсдийгөө зарлан тунхагласан Луганск муж Украинтай олзны хүмүүсээ солилцох хүрээнд 11 цэргийн алба хаагчаа олзноос авчээ.

Луганск ард улсын Ардын цагдаагийн газраас даваа гарагт мэдээлснээр Украинтай 110, 110 гэсэн харьцаатайгаар олзны хүмүүсээ солилцох аж.

Донецк, Луганскийн зүгээс Киевт ихэвчлэн эмэгтэйчүүдийг өгөх бол Украины талаас 80 далайчныг олзноос суллана гэжээ. Мөн Донецк, Луганскийн 30 цэрэг олзноос гэртээ харих аж.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top