“Монгол Улс 6525 стандарттай. Гэвч амьдрал дээр хэрэгждэг нь асар бага. Аль ч улс оронд амьдралын чанарыг сайжруулахад заавал дагаж мөрдөх стандарттай байдаг. Жишээ нь, Австрали 6000 стандарттай. Канад 160 мянга 462 стандарттай. Стандартын тоо улс орнуудад харилцан адилгүй байдаг. Хэдэн стандарттай байх нь чухал бус, хэр зэрэг хэрэгжүүлж чадаж байна вэ гэдэг л чухал. Ард иргэд, аж ахуйн нэгжүүд нь стандартыг мэддэг, мөрддөг, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээлэл нь стандартыг шаарддаг, мөрдүүлдэг, төр засаг, холбогдох байгууллагууд нь стандартаа ягштал хэрэгжүүлдэг, хяналтаа тавьдаг Норвеги, Швейцарь, Австрали зэрэг улс орнууд л Хүний хөгжлийн индексээр тэргүүлж байна” хэмээн өгүүлэх Шадар сайд С.Амарсайханы ярианаас олон зүйлийг эргэцүүлж болмоор. Түүний хувьд улс орны хөгжлийн гол шалгуур, аюулгүй байдлын баталгаа, хүн амын амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь болсон стандартын талаар онцгой анхаарч, олон талт ажлыг санаачлан, хэрэгжүүлээд буй билээ.
Энэ ч үүднээс мягмар гаригт /2022.10.18/ сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийж, стандарт, хэмжил зүйн салбарыг шинэ шатанд гаргах ажлын төлөвлөгөө, судалгаа, мэдээллийн хүрээнд ярилцсан юм. Мэдээж стандарт бол маш өргөн хүрээний сэдвийг хамаарна. Тиймээс сэтгүүлчдийн онцолсон асуудлууд болон Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тодотгосон тоо баримтаас заримыг нь дурдъя.
Уулзалтын үеэр хамгийн их хөндөгдөж, яригдсан салбарын стандарт бол эрүүл мэндийнх байлаа. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Эрүүл мэндийн салбарт асуудал бий. Өдгөө тус салбарт 744 стандарт батлагдсан байна. Дээрх стандартуудыг ягштал дагаж мөрдөж чадвал салбарын өнгө төрх, үйлчилгээний чанар сайжраад л явчихна. Тиймээс нэн түрүүнд хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын асуудлаа чухлаас нь эхлээд аль болох зэрэг авч явах зарчмыг баримтална. Стандартыг бүгдээс шаардах хэрэгтэй байна” гэв.
Харин хүнс, хөдөө аж ахуйн салбарт 645, барилгын салбарт 655 стандарт мөрдөгдөх ёстой гэнэ. Гэтэл манай улсад хамгийн их асуудал дээрх гурван салбарт үүсдэг. Ганц жишээ дурдахад, Монгол Улсын дотоодын хүнсний бүтээгдэхүүний 10 хувь нь л тохирлын үнэлгээгээр баталгааждаг гэнэ.
Монголд стандарт хангалттай байгаа ч хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан нь стандартыг иргэд олон нийтэд таниулан сурталчилж мэдээлэл хүргэдэггүй, хэрэгжиж буй эсэхэд нь хяналт тавьдаггүйтэй холбоотой аж. Иймээс хүн амын эрүүл мэнд, амь нас цаашлаад үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой эдгээр салбарын стандартуудыг цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан нэн даруй өөрчилж шинэчлэх шаардлагатай.
Заримыг нь хүчингүй болгох зэргээр цэгцлэх хэрэгтэй байгааг Шадар сайд С.Амарсайхан онцолсон юм. Тиймээс ч Засгийн газраас тухайн салбарын хэмжээнд томоохон шинэчлэл хийхээр зорьж байгаа аж. Үүний тулд Ерөнхий сайдын 2022 оны аравдугаар сарын 7-ны 159 дүгээр тогтоол гарч, Стандарчилал, тохирлын үнэлгээний бодлого хэрэгжилтийг боловсронгуй болгох, олон улсын түвшинд нийцүүлэх асуудлыг судалж эхэлжээ. Улмаар холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад амжсан байна.
Дээрх мэдээллээс үзэхэд манай улсад батлагдсан стандарт багадаагүй. Харин хэрэгжилт хангалтгүй байгаагийн илрэл нь энэ олон стандарт “амьгүй” оршиж байгаатай маргах хүн үгүй юм. Нөгөө талаар баталсан стандартаа мөрдүүлэх, хяналт шалгалт хийх үүрэгтэй төрийн байгууллагууд ажлаа хийхгүй байгаатай ч холбоотой юм. Тухайлбал, Стандарт, хэмжил зүйн газар. Тус газрын үйл ажиллагаатай Шадар сайд хэд, хэдэн удаа танилцсан удаатай. Тухай бүрд нь “Ажлын гүйцэтгэл муу. Засаж сайжруулах үүрэг даалгавар өгсөн” байдаг. Тэгвэл үүрэг даалгаврын биелэлт хэр байгаа, тус газрын удирдлагуудад хариуцлага тооцох эсэх талаар Шадар сайд С.Амарсайханаас тодруулахад “Үүрэг даалгаврын биелэлт үнэхээр хангалтгүй байгаа. Цаашид стандартыг сайжруулах чиглэлд шаардлагатай арга хэмжээнүүдийг авна. Бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, хариуцлага тооцох шаардлагатай газар нь хариуцлага үүрүүлээд явна” гэдгийг ч онцоллоо.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянг
АШГҮЙ ДЭЭ УХААРЧ БАЙГААД БАЯРЛАЛАА