Их Британийн хааны хүндэт харуулын малгай хийхэд зориулж жилд 100 баавгай алдаг байна.
Хүндэт харуулын малгайг Канадад амьдардаг хар баавгайн үсээр хийдгийг мэдсэн хэрэглэгчид дургүйцлээ илэрхийлж, хиймэл үс ашиглахыг шаарджээ.
Их Британийн Батлан хамгаалах яам үүний хариуд боломжгүй гэж мэдэгдсэн байна. Тус яам хүндэт харуулын малгайг хийх өөр материал судалсан ч хэлбэр, жин болон чийгээс хамгаалах чанарын хувьд баавгайн үстэй дүйцэж очих материал олоогүй аж.
Их Британийн хааны хүндэт харуулын баавгайн үсэн малгай 45.7 см өндөр, 0.7 кг жинтэй байдаг байна. Нэг малгай хийхэд бүтэн баавгайн арьс ордог бол Канадын хар баавгайн арьс 650 фунт үнэтэй. Сайн арчилбал нэг малгайг 80 жил ч өмсөх боломжтой гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
канад улс нь английн хатан хаан тэргүүтэй хамтын нөхөрлөлийн улс тул жил бүр 84 ш баавгайн арьсаар татвар төлдөг