ХНХ-ын сайдаар сонгогдсон Т.Аюурсайхан өнөөдөр тангараг өргөнө

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.10.21/ 09:00 цагт  хуралдсан.

Хурлаар шинэ сайд нарын асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг нэр дэвшүүлж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн. 

Тэгвэл өнөөдрийн үдээс хойшхи УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар сонгогдсон УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан тангарагаа өргөж, тамгаа гардаж авна.

УИХ-ын чуулганы нэгдсэн үдээс хойшхи хуралдааныг 14:00 цагт товлоод байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилдог. Тиймээс өнөөдрийн хуралдаанд ХНХ-ын сайдаар Т.Аюурсайханыг томилохоор танилцуулж байна. Т.Аюурсайхан нь улсад 22 жил ажилласан туршлагатай. Энэхүү туршлагыг харгалзан сайдын албан тушаалд тохирно гэж үзэж байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.19.165) 2022 оны 10 сарын 22

Зөв хүнээ сонгожээ

0  |  0
Top