ЧУУЛГАН: Т.Аюурсайхан тангарагаа өргөлөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

УИХ-ын өнөөдрийн /2022.10.21/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүний тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. 

Парламентад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаар томилох захирамжийг уншиж танилцууллаа. Ингэснээр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан тангарагаа өргөлөө. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдож байгаа УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нь: 

1. "Аста Пресс" ХХК, Ерөнхий захирал, эдийн засагч (2000-2005)

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн Шадар туслах (2006-2009)

3. Нийслэлийн Чингэлтэй Дүүрэг, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга (2008-2012)


4. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хэрэг эрхлэх газарт улситөрийн ажилтан (2009-2012)


5. Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Засаг дарга (2012)


6. Монгол Ардын Нам, Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга (2013-2015)


7. Засгийн газрын тохируулагч агентлаг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга (2015)


8. Монгол Улсын Их хурал, Гишүүн (2016-2020)


9. Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга (2019-2020)


10. Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Их хурлын гишүүн (2020 - Одоо)


11. Монгол Улсын Их хурал, Дэд дарга (2020 - Одоо_

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Secret (66.181.177.76) 2022 оны 10 сарын 22

Aimar durlasan shuu kk

0  |  0
Top