УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэдэг. 

Энэ дагуу өнөөдөр /2022.10.24/ УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь АН-ын бүлэг хуралдана.

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 10:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхлэх бол УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top